Нийгмийн даатгалын шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ?


Нийгмийн даатгалын шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ?

Хамгийн түрүүнд мэдэгдсэн байцаагч, эсвэл шалгалт орох тухай мэдэгдэл дээрээс хэзээ орох бас яг аль төрлөөр шалгалт хийгдэх зэргийг тодорхой болгох хэрэгтэй. /Энэ дээрээс материалаа хэрхэн бэлдэх, өөрт чинь хэр их хугацаа байгаа эсэхийг мэдэх боломжтой/

Нийгмийн даатгалаас шалгах зүйл нь
Зөвхөн нийгмийн даатгалтай холбоотой зүйл шалгахгүй байгууллагын бүх л санхүүгийн бичиг баримт, албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын гүйцэтгэсэн ажил гэх мэт бүх зүйлийг нягталж шалгадаг.
Ерөнхий бэлдэх зүйл нь:
1. Байгууллагын хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, захирлын тушаал
2. Касс, харилцах, цалингийн цэс, нийгмийн даатгалын дэвтэр, цаг бүртгэл, цалингийн тооцоололууд/илүү цаг, амралт зэргийг зөв бодсон эсэх/, гэрээт болон үндсэн ажилчидын гэрээ, цалинтай холбоотой байж болох бүх зүйлүүд байна. Мөн жирэмсний тэтгэмж, ХЧТАлдсан тэтгэмж гээд ажилчидын эрх ашигтай холбоотой бүх л тооцоолол мэдээллүүдийг нягталж шалгана.
3. Нийгмийн даатгалын шалгалт нь зөвхөн цалин, нийгмийн даатгалтай холбоотой зүйл шалгах бус байгууллагын бүх л санхүүгийн бүртгэлийг шалгадаг бөгөөд энэ нь тухайлбал барилгын компанид гэхэд төсөвт цалингийн зардал хэд байсан байна тэр дүн байгууллагын цалингийн зардалтай уялдаж байна уу, хэр их зөрүүтэй байна гэх мэт зүйлийг олон талаас нь шалгана.
4. Нийгмийн даатгалын тайлантай холбоотойгоор цаг хугацаандаа НДШ-ээ улсад төлсөн эсэх, тайлан тушаалтын хугацаа хоцорсон эсэх, нийгмийн даатгалын тайлангаа зөв гаргасан эсэх гээд холбоотой бүгдийг шалгана.
5. Гадаад ажилтан ажиллуулсан бол тэдний даатгалыг зөв суутгасан эсэх, тухайн гадаад ажилтанууд бичиг баримт, гэрээ хүчин төгөлдөр эсэх гээд мөн л холбоотой байж болох бүх зүйлүүдийг.
6. Гэхдээ хамгийн гол шалгах тэдний гаргах үр дүн нь цаад удирдлагадаа ажилтаны нийгмийн даатгал, цалинг зөв өгч буй эсэх мөн ажилтан ямар нэг байдлаар хохиролгүй байх, байгууллага өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ажилтануудаа хохироох зэрэг хуульд үл нийцэх зүйл байгаа эсэхийг шалган нийгмийн даатгалын тайлагнал зөв явагдаж буй эсэхийг шалгаж буй явдал юм.


September 27, 2018