Танилцуулга

Манай компани нь 2008 онд үүсгэн байгуулагдсан, санхүү, татварын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай хамт олон татварын мэргэшсэн зөвлөх, нягтлан бодогч, хуульч, татварын эрсдэлийн шинжээч, бусад мэргэжилтэнтэйгээр улсын болон хувийн хэвшилд 10-с дээш жил ажилласан туршлагатай чадварлаг хүний нөөцөөр хангагдсан билээ. Иймээс үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай барилга, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарт татварын зөвлөх үйлчилгээ хийж хамтран ажиллаж байна. Бид аль ч салбарт татварын зөвлөхийг хийхэд бүрэн бэлтгэгдсэн хөрвөх чадвартай үйлчүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг зуун хувь хангахын төлөө чин сэтгэлээсээ хамтран ажилладаг.